II тунд 72 хувь нь хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд I тунд 1, II тунд 3, III тунд 13, IV тунд 23, нийт 40 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.556 (77.1 хувь), 16-17 насны 27.044 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.