С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Энэ сарын 6-наас дулаарна
Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн хэвээр байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ сарын 5-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 6-нд Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 6-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.