С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Цахимаар авах боломжтой эрүүл мэндийн үйлчилгээнүүд
Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар
- эмнэлгийн магадлагаа
- эмнэлгийн хуудас
- үзлэгийн цаг захиалга
- олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ
- эрүүл мэндийн даатгал шалгах зэрэг 14 төрлийн үйлчилгээг e-Mongolia-гаас авах боломжтой болсон байна.
- Мөн иргэн бүр цахим карттай болох боломжтой болжээ. Ингэснээр тухайн иргэнийг төрсөн цагаас нь хойших эрүүл мэндтэй нь холбоотой бүхий л мэдээлэл цахим картанд хадгалагдах юм байна.
Түүнчлэн e-hospital.mn-д анхан шатны эрүүл мэндийн 535 байгууллагыг эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын системтэй холбожээ.