С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Б.Болдсайхан тэргүүтэй эмч нар Киргизид хоёр хүүхдэд хагалгаа хийжээ
Зүрх судасны эмч нарын холбооны ерөнхийлөгч Б.Болдсайхан, зөвлөх эмч Л.Бямбасүрэн нар Киргиз улсад зүрхний гажигтай хоёр хүүхдэд хагалгаа хийжээ. Улмаар тус улсын алслагдсан бүс нутгаас хоёр хүүхдийг Улаанбаатар хотод авчран хагалгаа хийхээр болсон гэнэ. Хагалгааны бүх зардлыг манай тал даах аж. Зүрхний гажигтай хүүхдийг оношилж, эмчлэх уг ажиллагааг тус улсад суугаа Элчин сайд С.Ганхуягийн санаачилга, дэмжлэгээр зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ Монголын эмч нар тус улсад байх хугацаандаа Зүрхний мэс засал, зүрх шилжүүлэх суулгах шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, өдөр бүр туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулсан байна.