С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Цаг хожиж мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулав
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулсаар байна. Манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байгаа ажээ. Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй гэж үзэж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Он гарснаас хойш улсын хэмжээнд мөс цөмөрсөн долоон удаагийн дуудлага бүртгэгдээд байжээ. Найм дахь дуудлага нь Цагаан сарын баярын үеэр бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод модот булан гэдэг газар цагаан өнгийн LEXUS-570 маркийн автомашин хажуу бөөрөөрөө нуурын мөс рүү цөмөрсөн дуудлага өчигдөр (2022.02.05) аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 12 алба хаагч, хоёр автомашинтай, Цагдаагийн тасгаас нэг алба хаагч, тусгай хамгаалалтын газрын нэг алба хаагч ажиллаж автомашиныг татан гаргасан байна.