Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг дурангийн оношилгооны нэгжтэй болжээ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг дурангийн оношилгооны нэгжтэй болжээ. Тодруулбал, нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн оны сүүлээр АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, ЭМЯ –наас Япон улсын Olympus болон FUJIFILM корпарацийн ходоод, улаан хоолойн уян дуран оношлогооны иж бүрэн 2 аппараттай болсон бөгөөд эдгээр аппаратуудын угаалга, халдваргүйжүүлэг хийх бүрэн боломж бүхий өрөө, тасалгаануудын засвар үйлчилгээг хийж дурангийн аппарат тоног төхөөрөмж, халдвар авахаас хамгаалсан бүрэн автомат ариутгалын машин зэргийг байрлуулан Дарханчууддаа өнөөдрөөс үйлчилж эхлээд байна.

Дурангийн оношилогоо эмчилгээг 20 гаруй жил ажилласан туршлагатай эмч Ц.Тэмүүжин, тэргүүлэх зэрэгтэй сувилагч С.Наранчимэг нар ажилладаг бөгөөд энэхүү дурангийн оношлогооны нэгжтэй болсноор хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой урсгалыг багасгах, ард иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагтаа цаг алдалгүй үзүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чадавхыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.