С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
"Ковидын үед цусны бүлэн үүсэх ч хүн бүр цусаа шингэлэх шаардлагагүй"
Ковид-19-ийн үед цусны бүлэн үүсэх шалтгаан болон үүнээс хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг УНТЭ Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Д.Булган хүргэж байна.
Цусны бүлэн үүсэх гэдэг нь бүх эрхтэн тогтолцооны нарийн хялгасан судаснууд бүлэнгээр бөглөрөх үзэгдэл юм. Үүнд;
- Цусны урсгал өөрчлөгдөж судсан дахь цусны урсгалын зогсонгишил
- Судасны хананд гэмтэл үүсэх
- Цусны зуурамтгай чанар ихсэх, бүлэгнэлтийн хүчин зүйлээд идэвхжих зэрэг эмгэгийг хамруулдаг.
Уушгинаас бусад эрхтнүүдэд дараах шинж тэмдэг илрэх магадлалтай
- хараа муудах
- шээсний гарц багасах
- арьсны тууралт, хөхрөлт
- мартамхай болох, толгой өвдөх, сэтгэл гутрал, нойргүйдэл
- цээжээр хатгуулж өвдөх, хэм алдагдах, ухаан санаа балартах, даралт ихсэх
- хураагуур, тараагуур судасны бөглөрөл
Тэрбээр "Ковидын үед цусны бүлэн үүсэх хүн бүр цусаа шингэлэг шаардлагагүй. Маш хүнд өвдсөн, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэн өвчтөнүүд шингэлүүлдэг. Мөн чихрийн шижин, даралт гэх мэт цус шингэлэх заалттай эмнэлзүйтэй буюу хавсарсан эмгэгтэй хүмүүс шингэлэх эм ууж болно" гэлээ.