С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
5.3 хувь нь дөрөвдүгээр тундаа хамрагджээ
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар нэгдүгээр тунд 35, хоёрдугаар тунд 71, гуравдугаар тунд 413, дөрөвдүгээр тунд 505, нийт 1024 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.5 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ. Харин нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3031 жирэмсэн эх, 12-15 насны 68594, 16-17 насны 27046 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.