С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Ариутгал, ариун цэврийн багц хүлээлгэн өгчээ
Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Хүүхдийн сурч боловсрох эрхийг ямар ч цар тахал таслах ёсгүй. Тиймээс сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн ЕБС, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлөх өрөөний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах шаардлага тулгарсан.
Урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмд тавигддаг шаардлагыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр 100 хувь шийдвэрлэх боломжгүй энэ цагт НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хамтран Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгтэйгээр 948 цэцэрлэг, 672 сургууль, 540 дотуур байранд нийт 435,6 сая төгрөгийн ариутгал, ариун цэврийн багцыг нийлүүллээ.