С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багтай хамтран тус дадлага сургуулийг ирэх 09 дүгээр сард Баянхонгор аймагт зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, орон нутгийн онцлогтой танилцан, дадлага сургууль зохион байгуулах байршлыг сонгон бэлтгэл ажлын төлөвлөлтийг хийж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох юм.