Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгохоор болжээ

Энэ сарын 20-ны өдөр ням гарагт таарч байгаа учраас хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-ны өдөр олгохоор болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Тэрбээр "Хэрэв та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй.

Ebarimt эсвэл ehalamj.mn-ээр хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Шинээр төрсөн хүүхдэдээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл манай Халамжийн хэлтэст биечлэн өгч болно" гэжээ.