С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Энхийг сахиулагч эмэгтэйчүүд чуулна
Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Ерөнхийлөгчийн ивээл дор 3 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Чуулга уулзалтад Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ-ын суурин зохицуулагч болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчид оролцоно.
Энэ үеэр энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн үүрэг гүйцэтгэлтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Нийслэлийн Соёлын төв өргөөнд, эмэгтэй цэргийн алба хаагчдаас бүрдсэн ёслолын жагсаал, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтуудыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэлээ хангаж байгаа аж.