С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Хилчдийг нөхөн сэргээх эмчилгээнд хөнгөлөлттэй үнээр хамруулна
Хил хамгаалах ерөнхий газрын эрүүл мэндийн алба, Санхүү хөрөнгө оруулалтын газартай хамтран алба хаагч нарыг ковид19 халдвар туссаны дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Тодруулбал,Онцгой байдлын ерөнхий газрын харьяа давтан сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Гэрээний хүрээнд хилийн алба хаагчид ковид19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой болох юм.