С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
ОХУ-ын онгоцыг Монголын 40 гаруй инженер засаж эхэлжээ
ОХУ-ын “Royal Flight” компанийн VP-BLG бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөг МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэхээр өчигдөр 8:45 цагт Буянт-Ухаа нисэх буудалд буужээ.
Тус техник үйлчилгээний ажил нь хоёрдугаар сарын 11-21-ний өдрийн хооронд 11 хоногийн хугацаанд нийт 2,725 хүн-цагийн ажил зарцуулах бөгөөд ажлын багцад 604 нэр төрлийн хуваарьт болон хуваарьт бус ажлууд багтсан.
Энэхүү ажлыг гүйцэтгэхэд 40 гаруй инженер техникийн бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар төлөвлөсөн байна.