С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
С.Энхболд: Орон нутгийн иргэд Улаанбаатарыг зорьдог байдлыг хална
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Төв аймагт ажиллаж байна.
Тэрбээр "Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх Дэмжих төвийг байгуулж, барилгын засварын ажлыг хийж байна. Төв аймагт болон нийт 11 аймагт бүх төрлийн дурангийн оношилгооны аппаратууд, шүд, чих, хамар, хоолойн үзлэгийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий кабинетүүдыг байгуулах ажил д хийж байна. Орон нутгийн иргэд Улаанбаатарт ирж эрүүл мэндийн нарийн шинжилгээ, үзлэгт хамрагддаг байдлыг хална. Орон нутагтаа өндөр технологи бүхий оношлогоонд хамрагдах боломж бүрдэж эхэллээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хот хөдөөгийн ялгааг арилгахын төлөө ажиллах болно" гэжээ.