С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
QR кодыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч-иргэдэдээ мэдээ, мэдээллийг хялбархан, шуурхай хүргэх зорилгоор QR /Quick Response/ буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэллээ.
QR кодыг уншуулахад тусгай төхөөрөмж шаардлагагүй. Даатгуулагч та ямар ч төрлийн ухаалаг утас байсан хялбар аргаар унших юм. ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү кодыг ашиглан авах боломжтой.