51 мянган иргэн дөрөвдүгээр тундаа хамрагджээ

Нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 50, хоёрдугаар тунд 72, гуравдугаар тунд 409, дөрөвдүгээр тунд 486 нийт 1017 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.7 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.4 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3032 жирэмсэн эх, 12-15 насны 68635 хүүхэд, 16-17 насны 27055 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.