С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Т.Баярхүү: "Ковид-19"-ийн халдварын давлагаа буурах түвшинд орсон
Засгийн газрын ээлжит бус хуралдаж, шар түвшинд шилжих шийдвэрийг гаргасан юм.
Үүнтэй холбоотойгоор УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Экспорт, импортыг хэвийг явуулах хил орчмын бүс нутагт халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улбар шар түвшинд байна. Гэхдээ хил гаалиар зорчих хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалт хийхгүй. Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлээд манай улс үйл ажиллагааг тодорхой үе шаттай нээсэн. Агаарын хилээ зургаaдугаар сараас эхлээд нээсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй. Шинжилгээний бичигтэй байх шаардлага тавина. "Ковид-19" халдварын давлагаа манай улсад буурах түвшинд орсон" гэв.