Гэрэл зургийн тэмцээнд монгол сурагчид тэргүүлжээ

Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн "HIGASHIKAWA Youth Fest"-д монгол сурагчид тэргүүн байр эзэлжээ.


Хоккайдо мужийн Хигашикава хотноо долоо дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид тэргүүн байр эзэлсэн тухай Соёлын сайд Ч.Номин мэдээлсэн байна.

Тэрбээр "Өнөөдөр өглөө Япон улсаас баярт шуудан хүлээн авлаа. Энэ жил "Холбоос" гэсэн сэдвээр гэрэл зургийн уралдаан болж манай улсын сурагчдын бүтээл шилдгээр шалгарсан тухай мэдээ, мөн шилдэг бүтээлийн эмхэтгэлийн хамт шуудангаар ирлээ. Удахгүй шагналыг нь хүргүүлнэ ээ. Халуун баяр хүргэе" гэжээ.