С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Сэлэнгэд 07:00-08:30 цагийн хооронд бассейн үнэ төлбөргүй
"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд Сэлэнгэ аймагт ажлын өдрийн 07:00-08:30 цагийн хооронд усан бассейныг үнэ төлбөргүй болгожээ. Энэхүү жишгийг Сэлэнгэ аймаг улсдаа анхлан хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт оршин суугчид хоёрдугаар сарын 16-ны өдрөөс усан бассейныг 07:00-08:30 цагийн хооронд үнэ төлбөргүй ашиглаж байгаа аж. Тус аймгийн Биеийн тамир, спортын газраас иргэд, ААН-ийг "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аянд нэгдэж, идэвхтэй оролцохыг уриалжээ.