С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
А.Ариунзаяа: Эцэг, эхчүүдээс гуйхад зөрчлөө арилгана уу
Хүүхдийн мөнгөний нөхөн олголт нь тодорхой шалтгааны улмаас шилжээгүй хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сард багтаан олгоно хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгджээ.
Энэ сарын 17-ны өдөр нэг сая 33 мянга 283 хүүхдэд хүүхдийн мөнгөний шилжүүлгийг хийсэн байна. Ингэхдээ өнгөрсөн оны тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголт хийгдээгүй үлджээ.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Сангийн яамтайгаа хамтран ирэх долоо хоног буюу хоёрдугаар сардаа багтаан дээрх нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийхээр боллоо” гэжээ.
Мөн И-баримтаар эсвэл И-халамж системээр хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгахыг сануулав. Иргэд мөн халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болох юм байна.
Сайд А.Ариунзаяа, “Эцэг эхчүүдээс гуйх нь, хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. И-халамжаар орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, И-халамж цахим хуудас дээрх чатаар холбогдох зэрэг арга хэмжээ авна уу” гэжээ