Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн хамтарсан А/190, А/280 дугаартай тушаалаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам” батлагдсан.
Европын Холбооны санхүүжилтээр Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба хамтран “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулан, ялангуяа Ковид-19 цар тахлын үед гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд хүрч үйлчлэх хууль эрх зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах бүсийн танхимын сургалтыг Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулж байна.
Сургалтад Хэнтий аймгийн болон Бор-Өндөр сумын Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 28 гишүүд болон Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Кент, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн албаны дарга Л.Нямгэрэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж нар оролцож байна.
Сургалтаар тус хорооны гишүүд дараах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан байна. Үүнд:
• ХЭХЗХ-ны гишүүний үүрэг хариуцлага, хорооны бүтэц, гишүүнчлэлийг тодорхойлох;
• Хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоо, холбогдох дотоодын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц, ХЭХЗХ-ны журмыг мөрдлөг болгон ажиллах;
• Гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдийн кейс бүрд жендэрийн асуудлыг зөв тодорхойлж, ашиглаж сурах;
• Гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд ХЭХЗХ-ны үйлчилгээг үзүүлэх арга зүйг ашиглан, хэрэгжүүлэх;
• Хохирогч төвтэй арга зүйг ХЭХЗХ-ны үйл ажиллагаанд ашиглах;
• Гэмт хэрэгт холбогдсон болон Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдэд нийгэмшүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах арга зүйг ашиглах;
• ХЭХЗХ-ны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, арга хэмжээг зохицуулах;