Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн сургалт болж байна
Европын Холбооны санхүүжилтээр Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба хамтран Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн хамтарсан А/190, А/280 дугаартай тушаалаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Сүхбаатар, Дорнод аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн сургалт зохион байгуулагдаж байна.
- Сургалтад Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл, сэтгэл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор, Монгол Улсын Гавьяат багш Х.Баавгай
- Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-д захирал, Монгол Улсын Гавьяат багш, Б.Жавзанхүү
- Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор Монголын Криминологичдын холбооны УЗ-ын дарга Б.Батзориг
- Монголын Криминологичдын холбооны сургалт, судалгаа эрхэлсэн дэд захирал болон Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд нар сургагч багшаар ажиллаж байна.