18-аас дээш насныхны 53 хувь нь III тундаа хамрагджээ

Засгийн газрын шийдвэрээр "Ковид-19"-ийн халдварын эсрэг вакцинжуулалтыг одоогоос жилийн өмнө буюу 2021 оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлж байлаа. Тэгэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хэмжээнд коронавирусний вакцин тарих ажлыг эхлүүлснийг зарлаж, анхны тунг хийлгэсэн юм. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Асртазенека” вакцин хийлгэж байв.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь I, 67 хувь нь II тундаа хамрагдаад байна. Энэ нь 12 ба түүнээс дээш насныхны 92 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан үзүүлэлт юм. Харин 18 ба түүнээс дээш насныхны 53 хувь нь III тунд хамрагдаад байна.