Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ
Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ. Ингэснээр иргэн та доорх лавлагаанууд дээр мэдээллээ өөрчлөх шаардлагатай бол тус үйлчилгээг сонгож, нөхөн бүртгэлээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийлгэх боломжтой болсон гэсэн үг юм.
- Төрсний нөхөн бүртгэл
- Гэрлэсний нөхөн бүртгэл
- Гэрлэлт сэргээсний нөхөн бүртгэл
- Гэрлэлт дуусгавар болсны нөхөн бүртгэл
- Эцэг /эх/ тогтоосны нөхөн бүртгэл
- Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний нөхөн бүртгэл
- Үрчилсний нөхөн бүртгэл
- Шилжилт хөдөлгөөний нөхөн бүртгэл
- Нас барсны нөхөн бүртгэл
Түүнчлэн нөхөн бүртгэлийн үйлчилгээний тусламжтайгаар хуулийн этгээд татан буулгах тухай мэдэгдэх, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл зэрэг үйлчилгээг авах боломжтой.
- Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөх
- Хуулийн этгээд татан буулгах тухай мэдэгдэх
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл (Төрөөс худалдаж авсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх)
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл (Бэлэглэх гэрээ)
Тус үйлчилгээг авахын тулд та www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, үйлчилгээнүүд цэсээс иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн гэсэн үйлчилгээ рүү орон НӨХӨН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ гэсэн үйлчилгээг сонгосноор та тус үйлчилгээг цахимаар үнэ төлбөргүй авах боломжтой.
Үйлчилгээг авахын тулд НОТЛОХ БАРИМТ хавсаргах шаардлагатай гэдгийг анхаараарай.