Ипотекийн зээл төлөлтийг долоодугаар сарын 1-нээс дахин сунгах эсэхийг судалж эхэлжээ

Ипотекийн зээлийн долоодугаар сарын 1-нээс хойш сунгах эсэхтэй холбоотой мэдээллийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин өгчээ. Тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг "Ковид"-ын хуулиар 2022 оны долоодугаар сарын 1-н хүртэл сунгасан. Хуулийг сунгасантай холбогдуулан Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг долоодугаар сарын 1-нээс хойш дахин сунгах хууль, эрх зүйн үндэслэл ямар байгааг судалж байна. Удахгүй шийдвэр гарахаар мэдэгдэнэ" гэжээ.

2021 онд эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орон сууцжуулах зорилгоор 10 их наядын хөтөлбөртэй уялдуулаад ипотекийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн онд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг Монголбанк банкны үүсвэрээр 13.500 орчим  зээлдэгч авсан байна. 2022 онд Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр нийт 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөж байна.