Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Хотын дүрмийг боловсруулж байна
Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Манайх бүтээн байгуулалтын 74 ажил хийхээр төлөвлөгөөндөө тусгасан. Үүний 31 нь авто замын, 22 нь сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж, найм нь инженерийн байгууламжийн шугам сүлжээ, бусад 13 ажил байгаа. Сургууль, цэцэрлэгийн 22 барилга, байгууламжаас 19-ийнх нь захирамж, шийдвэр гарсан. Хоёр нь шүүхийн шатанд хянагдаж байгаа. Нэг байршил нь тусгай хамгаалалттай газарт хамаарах тул албан бичиг хүргүүлсэн” гэлээ. Хотын дарга Улаанбаатар хотын тойрог хурдны зам, Улаанбаатар хөнгөн галт тэрэгний газар чөлөөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгож, Хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах ажлын явц ямар байгаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд хэзээ танилцуулахыг асуув. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хотын дүрмийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Гуравдугаар сард багтаан эхний төслөө Зөвлөлийн хурлаар танилцуулна” гэхэд гуравдугаар сарын 15-н гэхэд танилцуулах үүрэг өглөө.