Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг өгөв
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр тушаал гаргаж, аймаг, сумдын засаг дарга нар болон боажя-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг хүргүүллээ.
УГ ТУШААЛД:
Тухайн аймаг, орон нутгийн цаг уурын нөхцөлөөр тогтоосон түймрийн аюулын зэрэглэлд ой хээрийн түймрийн аюудаас урьдчилан сэргийлэх, хамгаалах эргүүл шалгалтыг эрчимжүүлэх, сургалт, сурталчилгаа явуулах, ойд зорчих иргэн байгаль хамгааллын сайн дурын нөхөрлөл, аж ахуй нэгж, ойн мэргэжлийн байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулж, баталгаа гарган хяналт тавьж ажиллах, түймрийн аюулын үнэлгээ гурав түүнээс дээш зэрэглэлд хүрсэн тохиолдолд тухайн аймаг, сумын нутаг, дэвсгэрийн хэмжээнд явуулж буй ой аж ахуйн арга хэмжээ, иргэдийн аялал зугаалга, амралт, сувиллын зорилгоор ойд зорчих үйл ажиллгааг хориглохыг бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт тус тус үүрэг болгов.
- Ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээлэл авах, түймрээс урьчдилан сэргийлэх, хамгаалах ажлыг шуурхай удирдплагаар хангах үүрэг бүхий жижүүрийг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулах, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг ойжуулалтын хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэх, зарцуулалтад хяналт тавьж ажиллах үүргийг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгад,
- Түймрийн жижүүрийн ой, хээрийн түймрийн голомт, тархалтын зураг бусад шуурхай мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд ажлын бус цаг, амралтын өдрүүдэд сансрын хиймэл дагуулын түймрийн тархалтын зургийг шуурхай боловсруулж, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн сайтад байрлуулан, мэдээллээр хангаж ажиллах үүргийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Г.Сарантуяад,
- Хавар, намрын хуурайшилтын зэргийг долоо хоног бүрээр тодорхойлж, олон нийтийн телевиз, радио, мэдээллийн хэрэгслээр гал түймрийн эрсдэл өндөртэй аймаг, сумдыг тогтмол мэдээлж, мэдээлэл солилцох холбооны хэрэгслээр хангаж ажиллах үүргийг Цаг уур, орчны шинжилгээний газрын С.Энхтүвшинд,
- Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эргүүл шалгалтыг эрчимжүүлэх, туймэр унтраах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, зардлыг шийдвэрлэж ажиллах талаар Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад тодорхой үүрэг, даалгавар өгч, хяналт тавьж ажиллах үүргийг Тусгай хамгаалалттай бүс нутгийн газрын дарга Д.Батмөнхөд,
- Ой, хээрийн урьчилан сэргийлэх, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, гарсан түймрийг шуурхай илрүүлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгө, байгалийн нөөц баялгийг түймрээс хамгаалах ажлыг оновчтой зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах үүргийг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Үүрцайхад
- Түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, орон нутагт түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын техникийн, мэргэжлийн бэлэн байдлыг хангуулах ажлуудыг эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгуулж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нарт тус тус үүрэг болголоо.