Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
“Сургагч багш” бэлтгэх сургалт эхэллээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах “Сургагч багш” нарыг бэлтгэж байна.
Энэ удаагийн сургалтад ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Нийслэлийн 9 дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий орон нутгийн алба хаагч нарыг хамруулан зохион байгуулж байна.
“Сургагч багш” нар хариуцсан нутаг дэвсгэртээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах юм.
Энэ онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс өсвөр үе, хүүхэд залуучуудыг урьдчилан сэргийлэх, хорт зуршилаас ангид байлгах, тэдэнд үнэн зөв мэдээлэл өгөх, эцэг эх, багш, нийгмийн ажилтан нарт мэдлэг олгох сургалтыг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.