Үүл баатрын уриалга

Шүүхээс хорих ял ногдуулсан Улсын баатар Э.Бат-Үүл Өдрийн сонинд ярилцлага өгчээ. 

Тэрбээр "Манайх Оросоос эдийн засгийн хамааралтай учраас тэр байх. Гэхдээ Монгол, Украин хоёр хоёулаа жижиг орон. ОХУ жижиг орон руу дайрч дайн хийж байхад Монгол дуугүй харж сууснаараа НҮБ-д нэр хүндгүй болж байна. Монголын төр засаг нь дүүрч гэхэд ард иргэд нь энэ дайныг эсэргүүцэж дуугарах нь зөв. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ.

Нөгөө талаар монголчууд бид ёс суртахуунаа гээж болохгүй. Хүмүүнлэг ёсны үүднээс бид Украиныг өмөөрч, дайныг эсэргүүцэх хэрэгтэй. Ард иргэд нь хүний ёсоор энх тайвны төлөө жагсаж, дуугарсны төлөө үг хэлэх эрхийг нь хааж боож болохгүй. Тиймээс монголчууддаа хандаж дайны эсрэг. Украиныг дэмжихийг уриалж байна. Бид адил жижиг орон учраас хүн ёсоо ийм үед харуулах ёстой. Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэгдээрэй гэж залуучууддаа уриалж байна. Хэрэв би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа" гэжээ.