Хангал голын бохирдлын шалтгааныг тогтоожээ

Өнгөрсөн 7 хоногт ОББҮХ-ны Ажлын албаны мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын N49°03’24.0, E104°07’08.1, N49°08’0.1 E104°10’18.3 зэрэг 2 байршилд 150мкуб шингэн хөлдүүс, бохир ус Эрдэнэт, Хангал голын голдрил дагаж бохирдуулж байгааг тогтоож, хяналтад авчээ.

Өнөөдөр тухайн цэгүүдээс УЦУОШ-ний албаны байгаль орчны лабораториос сорьцыг авч, бохирдлын эх үүсвэрт дүн шинжилгээ хийлгэж, албан ёсны дүгнэлт гаргуулахаар ажиллаж эхэллээ.

Мөн 38 цэг байршил, үерийн далан суваг шуудуунд хуримтлагдсан 885 гаруй хатуу хог хаягдлыг хариуцсан баг, сум, ААНБ, иргэдийн оролцоотой цэвэрлүүлэх, Баян-Өндөр сумын Говил багийн 48 айлын орон сууцны бохир усны шугам, Жаргалант сумын ариутгах, цэвэрлэх байгууламжийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалсан бохир усны алдагдлыг таслан зогсоох, засварлах ажлыг хариуцсан ЭУДТС ТӨХК-нд тус тус үүрэг болгож ажиллана.