Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Д.Ганболд: Гуравдугаар улиралд багтаан Зөвлөлийн хуралд оруулна
Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын явцын талаар Хотын стандарт, хяналтын газраас танилцуулж, 22 бүлгийн 98 стандартыг үе шаттай боловсруулж, батлуулж байгаа. Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхэд бэлэн болсон хэмээв.
Нийслэлд мөрддөг 2500 орчим стандарт байдаг. Дээрх стандартын 50 хувь нь шинэчлэх шаардлагатай, хуучирсан. Амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа учраас хууль, дүрмээ өөрчлөхөөс өөр арга байхгүй. Хууль нь, дүрэм нь ийм гээд байгаад байж болохгүй. Жижиг, дунд бизнес, худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааг дэмжиж, стандарт, шаардлагыг тодорхой, ойлгомжтой, энгийн болгож, эрүүл ахуйн шаардлага хангасан байх, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг Хотын дарга онцоллоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд "Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам"-ын Ажлын хэсэг байгуулагдсан, тодорхой хэмжээнд хэлэлцүүлэг хийсэн. Цаг хугацаа алдахгүй Зөвлөлийн хуралд оруулна. "Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ын төслийг боловсруулсан. Хэлэлцүүлэг хийх зэрэг ажил байгаа. Гуравдугаар улиралд багтаан Зөвлөлийн хуралд оруулна” гэв.