Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэжээ
Франц Улсын нийслэл Парис хотод UNESCO Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурал болж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Хөвсгөл нуур маань Хүн ба шим мандал хөтөлбөрийн Дэлхийн сүлжээнд бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэж авлаа. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай боллоо. 1.7 сая га газар хамран бүртгэгдэв" гэжээ.