Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Дутуу нярайн амь насыг нь аварчээ
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилчид дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.
Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 1-ний шөнө тус төвийн Хүлээн Авах Яаралтай Тусламжийн Тасаг(ХАЯТТ)-аар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж, эндэх эрсдэл үүсжээ. Энэ үед ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТ-ийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлж 26 долоо хоногтой дутуу нярайн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж эхийн хамт 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.