Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Буйр нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг анхаарууллаа
Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номд орсон байдаг аж. Түүнчлэн танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг байна.
Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1,000 грамм жинтэй бодгалиуд элбэг таардаг аж. Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг аж. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг бөгөөд эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог байна. Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвэршүүлдэг аж. Тиймээс нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг зөвлөлөө.