Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
"Эрдэнэс Тавантолгой" УБТЗ-тай хамтран ажиллахаар болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төмөр замын асуудал хариуцсан нэгжийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх чиглэлд “УБТЗ” ХХН-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллана.