Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийн үр нөлөөг тодруулах судалгааг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газраас залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
Залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрт хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилготой тус төсөлд 2021 онд ажил хөдөлмөр эрхэлдэггүй 18-34 насны 2,389 залуу хамрагдаж, мөн ондоо 809 нь байнгын ажлын байртай болсон юм.
Төслийн үр нөлөөг тодорхойлох зорилгоор 2021 онд хамрагдсан нийт оролцогчдоос хөдөлмөр эрхлэлтийн байдал, эдийн засгийн идэвх, ажил хөдөлмөр эрхлэхэд болон ажлын байранд тулгарч буй бэрхшээл зэргийг тодруулсан судалгааг долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 15-ны хооронд явуулж эхэллээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс өгсөн арга зүйгээр 14 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж, дүгнэлт санал зөвлөмж боловсруулах юм.