Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Отрын бүс нутагт 240 гаруй худаг шинээр барихаар төлөвлөжээ
Орон нутагт отрын нөөц нутаг байгуулан, хил заагийг баталгаажуулж хамгаалалтад авч ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд аймгуудын Засаг дарга нартай байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн гэрээнд тусгажээ.
Отрын бүс нутгуудыг зөв ашиглах, бэлчээрийн даацад тохируулах, мал эмнэлгийн үзлэг оношилгоог заавал хийх үүргийг салбарын сайд өгчээ.
Аймаг, орон нутгаас авсан судалгааны үр дүнгээр одоо ашиглалтгүй байгаа, бага ашиглалттай бэлчээрийг эргэлтэд оруулах зорилгоор улсын төсөв, олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 21 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 240 гаруй худаг шинээр барина. Энэ ажлын хайгуул, өрөмдлөгийг эхлүүлжээ. Ажлын үр дүнд 280 мянга орчим малыг усаар хангах аж.
Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулдаг үлийн цагаан огтонотой тэмцэх энэ оны хаврын ажлыг 250 мянган га-д гүйцэтгэж, намар 300.0 мянган га-д хийхээр төлөвлөжээ. Ингэснээр 550.0 мянган га бэлчээрийг эргэлтэд оруулна гэв.
Энэ онд 22-24 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Энэ жил малчдын түвшинд
- өвс 1.2 сая,
- сүрэл 1.8 мянга,
- ногоон тэжээл 18.6 мянга,
- үйлдвэрийн тэжээл 73.1 мянга,
- гар тэжээл 82.6 мянга,
- дарш 1.1 мянга,
- давс, хужир шүү 99.4 мянган тонн бэлтгэхээр төлөвлөжээ.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянга, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэг өгчээ.
Өнөөдрийн байдлаар зарим нутгаар бороо хур элбэг байгаатай холбогдуулан хадлан бэлтгэл удаашралттай, малчдын түвшинд 16.7 мянган тонн өвс, 1.2 мянган тонн гар тэжээл, 0.5 мянган тонн хужир, шүү бэлтгэсэн. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн нөөцөд 0.3 мянган тонн өвс, 0.1 мянган тонн тэжээл бэлтгэсэн гэж салбарын сайд мэдээллээ.
Мөн энэ онд улсын хэмжээгээр 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна.
Үүнээс 2022 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 49.0 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 10.3 мянган тонн, тэжээлд 36.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 11.1 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлсэнээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгааг дурдаад урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа бөгөөд хүнсний ногооны үйлдвэрэлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байна гэж байлаа.