Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Увс нуурын эрэг орчмын 30 километр газраас зургаан тонн хог цэвэрлэжээ
"Монгол орноо хогноос салгая" аян орон нутагт үргэлжилж байна.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан даалгаврын дагуу "Усны сан бүхий газрыг бохирдож, хомстохоос хамгаалах" арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Увс аймгийн Улаангом сумын Улаан уулын рашааны далан дагуу хог цэвэрлэгээний ажлыг өчигдөр зохион байгуулжээ.
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа найман хүний бүрэлдэхүүнтэй Увс нуурын дархан цаазат газрын Тэсийн хэсэг Жаргалантаас Орлого хүртэлх Увс нуурын эрэг орчмоор 30 километр газарт, зургаан тонн хог цэвэрлэж ажиллав.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сант сумын БОАЖГ-ын албан хаагчид усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор Ивэн голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Усан сан бүхий газрыг хамгаалах чиглэлээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Усалгаатай газар тариалан төслийн хүрээнд сумын төвийн хойд шуудууг засаж, янзлах ажлыг тус аймгийн “Брижд консракшин” ХХК гүйцэтгэж байна.
Түүнээс гадна Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хараа голын эрэг дагуу аялал зугаалгын бүсэд дөрвөн хогийн цэг байршуулан, тус төвлөрсөн хогийн цэгийн хогийг иргэд, малчидтай хамтран цэвэрлэлээ.