Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Хүний нөөц бэлтгэх, шинэ арга аргачлалыг нэвтрүүлнэ
Эрүүл мэндийн яамны зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын эмчилгээг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлгөөн заслын холбооны ерөнхийлөгч Ген Хэ Ли-тэй Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяртай уулзжээ. Тус улсын Хөдөлгөөн заслын холбоо нь 420,000 хөдөлгөөн засалчийг нэгтгэсэн томоохон байгууллага бөгөөд Монгол Улсад хүний нөөц бэлтгэх, Солонгосын хөдөлгөөн заслын шинэ арга аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.