Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Алхах, дугуй унах нөхцөлийг бүрдүүлэх нь тээврийн хэрэгслийг бууруулах боломж
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын “Ази, номхон далайн улс, хотуудын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөхөд тээврийн бодлого гаргагчдын чадавхыг сайжруулах” судалгааны ажлыг 2022 оноос хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү судалгааны хүрээнд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөх” семинарыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн газар хамтран зохион байгуулсан байна.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчигчдын тоо буурч хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэж байгаа нь тулгамдаж буй олон асуудлын нэг болсон. Цаашид бид нийтийн тээврээр зорчих таатай нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, улс орнуудын сайн туршлагаас судлах, хэрэгжүүлэх үүднээс энэ семинарыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Авто замын түгжрэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэхүү семинар хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Цаашид бид нийтийн тээврийг хүртээмжтэй, уян хатан байхаар хөгжүүлэх, тээврийн хэрэгслийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дан ганц захиргааны аргаар биш эдийн засаг, эрхзүй хосолсон зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ.
Мөн иргэдийнхээ явган, унадаг дугуйгаар зорчиход таатай нөхцлийг бүрдүүлэх замаар тээврийн хэрэгслийн тоог бууруулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас сүүлийн жилүүдэд хот болон хот орчмын авто замыг барихдаа явган хүний болон дугуйн замыг онцгой анхаарч, замын сүлжээг бий болгохоор зорин ажиллаж байна” хэмээн хэллээ.
Энэ судалгааны ажлыг Монгол, Балба, Малайз улсын мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж байна.