Ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.
5 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн салхитай байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.