Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Хөвсгөл, Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэжээ
Улаанбаатарт Зүүн Азийн орнуудын Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээний 16 дугаар их хурал өнөөдөр эхэлж, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан улсын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Цар тахлын үед шим мандлын нөөц газруудыг хэрхэн хамгаалсан, ямар үр дүн гарсан, ахиц дэвшил юу байв гэдгийг хэлэлцэх юм байна. Энэ үеэр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газрын болон Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрын батламжийг БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн газар, Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газар, Увс нуурын Шим мандлын нөөц газарт өглөө.
Ингэснээр Хөвсгөл далайг цэнгэгээр нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах, дэмжлэг, туслалцааг ЮНЕСКО-гоос авах боломж бүрдэж байгааг онцлов.
Одоо Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг тус сүлжээнд бүртгүүлэх саналыг Шим мандлын нөөц газруудын хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарт энэ онд хүргүүлсэн байна.
Монгол Улсын найман цогцолборт газар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгджээ.
1991 онд Монгол Улс говийн их дархан цаазат газар
1996 онд Богдхан уул
1997 онд Увс нуурын ай сав газар
1996 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газар
2005 онд Дорнод Монгол
2007 онд Монгол дагуур
2020 онд Тосон Хустайн байгалийн нөөц газар
2022 онд Хөвсгөл нуур.
ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын сүлжээнд 134 орны 738 газар бүртгэгдсэн байдаг аж.