Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
С.Энхболд: Улсын бүх эмнэлэгт шалгалт оруулна
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн асуудлаар холбогдох тайлбарыг өгчээ.
Тэрбээр "Захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт хийж дараагийн хүнийг томилох хүртэл хугацаанд "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томиллоо. "Өргөө" амаржих газрын дэд захирлаар цагдаад 20 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан хүнийг өнгөрсөн долдугаар сараас эхэлж ажиллуулсан. Хуулийн зөвлөхөөрөө цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнийг ажиллуулсан байна. Бүгдийг нь чөлөөлнө. Тодорхой албан тушаалтанд хариуцлага тооцно. Эмчлүүлэгчийн хажууд албан хаагчаа загнасан нь ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл. Түүнд шаардах, зөвлөн заах эрх нь бий. Эхний ээлжид тэр хүн эмчлүүлэгчийн хажууд бус өөр газар, өрөөндөө дуудаад шаардлагаа тавьж болно. Нийслэлийн гурван төрөхийг Эрүүл мэндийн яамны харьяанд авсан. Яамны харьяанд ирээд есөн сар болсон хугацаанд ёс зүйгүй үйлдлийг гаргаж байгааг ажилчид нь мэдээлсэн. Маш их дарамттай ажилладаг байсан. Олон хүнтэй уулзсан. Айдастай дарамттай байсан. Яамнаас шалгалт оруулахад дарамталсан асуудал гарсан байна. Шалгалтыг үе шаттайгаар улсын бүх эмнэлэгт шалгалт оруулна" гэжээ.