Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Б.Баасандорж: 12 аж ахуйн нэгжийн 90 тонн махыг экспортолж эхэллээ
МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Энэ үеэр тус газрын дарга Б.Баасандорж дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Мах экспортлох эрхтэй 12 аж ахуйн нэгжийн 90 тонн махыг өчигдрөөс экспортолж эхэлсэн. Улмаар мах экспортолдог дараах 12 үйлдвэрийн 6590 тонн маханд шалгалт хийж дуусаад шаардлага хангасан гэж үзсэн. Тиймээс БНХАУ-аас хүсэлт ирсэн тохиолдолд адууны мах гаргана" гэв. Шалгалтын явцад мах экспортлох эрхтэй 12 ААН болон эрхээ хэтрүүлсэн долоон байгууллагыг танилцуулж байна.
Мах экспортлох эрхтэй 12 ААН:
Дархан меат фүүдс ХХК
ХКҮ ХХК
Монгол эко мах ХХК
Ихэр шарангад ХХК
Преком ХХК
Дүнь Юань ХАА ХХК
Жэй Икс Си Эс ХХК
Агромийт групп ХХК
Траст Трейд ХХК
Эрүүл Монгол мах эко ХХК
Монгол тогоруу ХХК
Цан сэн тиан ий ХХК
Мах экспортлох эрхгүй ч мах бэлтгэсэн долоон үйлдвэр
Үүлэнгөү ХХК
БӨЖТ ХХК
Натуралд грийн пүүдс ХХК
Оргилон гүн ХХК
Номин тав трейд ХХК /агуулах/
Монамимийт ХХК
Өлзийт тал ХХК
Дээрх экспортын эрхгүй долоон аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541 тонн маханд хяналт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
Гэхдээ экспортлох эрхгүй байгууллагууд. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн. Мөн шинжилгээний шаардлага хангаагүй найман аж ахуйн нэгжид хадгалж байсан 507 тонн махыг устгуулах шаардлагыг нийслэлийн зөвлөлд хүргүүлсэн. Учир нь тус найман ААН-ийн хувьд махнаас нь дээж авч лабораторийн шинжилгээ хийхэд нянгийн тоо хэтэрсэн гэж гарсан.
Түүнчлэн, энэ хугацаанд бид 22 аж ахуйн нэгжид 71.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 16 аж ахуйн нэгжийн эрхийг цуцлаад буй. Цаашдаа МХЕГ махны худалдаа явуулдаг томоохон захуудад шалгалт хийж, хатуу арга хэмжээ авна" гэв.