Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
С.Дондов: Жагсаал цуглааны тодорхой соёл манай нийгэмд бий болсон байна
Сүхбаатарын талбайд хоёр өдөр үргэлжилсэн иргэдийн жагсаал цуглаанд хүний эрхийг зөрчсөн үйлдэл гарсан эсэх талаар ХЭҮК-ийн гишүүн С.Дондов мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Манай байгууллагаас жагсаалын үеэр ажиглалт хийсэн. Мөн иргэдэд аюулгүй байдлаа хангах, хүчирхийллийн бус тайван замаар асуудлыг шийдвэрлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын эрхийг зөрчихгүй байх талаар уриалга зөвлөмжүүдийг гаргаж ажилласан. Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж иргэдийг даарч хөрөх, улмаар бие эрүүл мэндэд хохирол учрах эрсдэл гарах вий гэдэг агуулгаас анхааруулга өгч ажилласан. Иймд жагсаал цуглааны үеэр хүний эрхийн зөрчил гараагүй.
Жагсаалын үеэр иргэд хоорондоо эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлэхдээ цагдаагийн биед гар хүрэх, ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл болсонгүй. Үүнийг харахад жагсаал цуглааны тодорхой соёл манай нийгэмд бий болсон байна. Хэдийгээр иргэдийн зүгээс сэтгэл хөдлөлөө ил болгож зарим зөрчлүүдийг гаргасан. Гэхдээ энэ нь олноороо цугларсан хүмүүст гардаг сэтгэл зүйн өөрчлөлт. Иймд төрийн байгууллагууд энэ явдлыг дахин гаргахгүйн тулд жагсаал цуглаантай холбоотой мэдлэг мэдээллийг иргэдэд өгөх ёстой" гэлээ.