С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Машин өнхөрсний улмаас нэг хүн нас баржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 520 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 382 дуудлага, мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 23 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, энэ сарын 21-ний өдрийн 00.50 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг “Хөх хошуу” гэх газар Kia Frontier маркийн автомашин өнхөрч жолооч 24 настай, эрэгтэй М нь Isuzu Forward, Kia Frontier автомашинуудын дунд хавчуулагдан нас баржээ.
Мөн энэ сарын 22-ны өдрийн 15.00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын III багийн нутаг “Агьтын Хөндий” гэх газар Toyota Prius автомашины жолооч Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж Toyota Prius Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 44 настай, эмэгтэй Н нас барсан байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, хурд хэтрүүлэхгүй байхыг ТЦА-аас уриалж байна.