С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг ирэх сарын 1-нд эхэлнэ
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг ирэх сарын 1-10 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакцин хүргүүлсэн байна.
Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм. Дархлаажуулалтад дараах хүмүүс хамрагдах юм байна.
-Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
-Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
-Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
-Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
-Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид багтжээ.