НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрлийн төслийг тогтмол авдаг болно
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна.
Мөн Х.Эрдэнэт-Одод гавьяат дасгалжуулагч цол хүртээхээр болсон байна.
4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 04:50 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна.
Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд Бурхан багшийн их дүйчин өдрөөр Сүсэгтэн олон зориулсан ном айлтгалыг 14:00 цагт эхлүүлэхээр болжээ. Дотоод ажилтай байгаа тул буян ном хурах ажлыг ийн оройтуулж эхлүүлж байгаа аж.
Хотын дарга уулзалтын эхэнд Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон түүхэн шийдвэр гаргасан тухай онцлоод, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн чадамжтай болж байж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна” гэв. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа тухай ярилаа. Тиймээс ирэх жилүүдэд зам, барилга, байгууламж, гүүрэн гарц, нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлууд газар чөлөөлөхгүйгээр явахгүй. Тиймээс газрын тухай хууль, эрх зүйг өөрчлөх шаардлагатай байна. Цаашид газрын асуудлыг цэгцэлнэ. Үүнд газрын албаныхны хүч, оролцоо, сэтгэл, туршлага хэрэгтэй байна” гэлээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн www.ehalamj.mn цахим хуудсаар илгээх боломжтой боллоо. Харин www.ehalamj.mn цахим системийг ашиглан хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байгаа.
Эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгой, Шархад дэд төв хэрэгжих юм.
Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 20-ны байдлаар I тунд 2863, II тунд 16947, нийт 19810 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98 хувь буюу 933.916 нь I тунд, 57 хувь буюу 543.379 нь II тунд хамрагдаад байна гэж НОК-оос мэдээллээ.