Аймгууд баяр наадмаас татгалзаж эхэллээ

Засгийн газраас орон нутагт эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн. Энэ хүрээнд халдварын тархалт буурвал долоодугаар сарын 20-ноос хойш наадам хийх эсэхийг шийдвэрлэхээр тогтсон юм. Тэгвэл зарим аймаг наадам тэмдэглэхээс татгалзах шийдвэр гаргаж эхэлжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж долоодугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Үүнээс өмнө Өвөрхангай аймгийн Онцгой комисс аймаг, сумын хэмжээнд үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдээд байсан юм.